Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага олгох ажлыг эрчимжүүлэх зорилгоор  “Хэн ч хэзээ ч хаана ч бэлэн” буухиа тэмцээнийг удирдамжийн дагуу УЗХ-ны сайн дурын 15 идэвхтэн гишүүдийг хамруулан 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Иргэдийг гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтын цогцолбор”-т зохион байгууллаа. Тэмцээнд 3 баг оролцож ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын 8-р захирамжийн дагуу аранзны үзлэгт орж дараах цэгүүдэд хурд, хүч, авхаалж самбаагаа сорилоо. Үүнд:

  1. Гараанаас гаран нүдээ боож хээрийн цай хоол хийх бүтээгдэхүүнийг саад тойронгоо олж авах ба нүдээ боосон оролцогчийг араас нь багийн 1 гишүүн замыг нь зааж чиглүүлэх
  2. Бартаат зам туулан утаанаас дүрвэх өртөө бүхий утаат туннелээр мөлхөн гарах
  3. Хамтын хүч өртөөнд 2 адиалаар бөмбөг харилцах
  4. Цаасаар аяга хийх
  5. Ус зөөвөрлөх
  6. Асуулт хариултын өртөө
  7. Гал унтраах өртөө
  8. Эмнэлгийн анхны тусламжийн өртөө
  9. Гарын доорх материал ашиглан насилк хийж нэрвэгдсэн иргэнийг зөөвөрлөх өртөө
  10. Газар хөдлөлтийн үед барилгын 2 давхарт 2 сунадаг шатаар гарч  нурангинаас нэрвэгдсэн иргэнийг аврах өртөө гэсэн 10 төрлийн даалгаврыг хийж гүйцэтгэн уралдлаа. Буухиа тэмцээний дараа нийт сайн дурын идэвхтэнүүд маань “Хичээгээрэй” 32 тоот дасгалыг хийж хээрийн гал тогоог ажиллуулан цай хоол хийж идсэнээр тэмцээн маань дууслаа.  Дээрх дарааллаар 3 баг өрсөлдөж 1 дүгээр байр эзэлсэн багийн 5 гишүүнийг үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан юм.