Эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 05-ны хооронд зохион байгуулсан. Тус хяналт шалгалтын хүрээнд  Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч шалгаж заавал биелүүлэх алба шаардлагын дагуу Онцгой байдлын газрын ангилллын сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч С.Пүрэвсүрэн, д/а Э.Эрдэнэтогтох нар 06 дугаар сарын 07-ны өдөр Эрүүл мэндийн газрын 21 ажилтан албан  хаагчдад гамшгаас хамгаалах “Бэлэн бай”  багц хичээлийн гал түймрээс урьдчилан сэргийлэх сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа. Мөн сургалтанд хамрагдсан алба хаагчдад гарын авлага боршур тарааж сурталчилгаа зохион байгуулсан.