Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онцгой байдлын хэлтсээс Хархорум музейн 20 ажилтанд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Гамшгаас хамгаалах "Бэлэн бай" сургалт зохион байгуулав. Бэлэн бай багц сургалтаар музейн ажилчдад Гал түймэр үүсэх шалтгаан нөхцлийг танилцуулж, ахуйн орчинд гал түймэр үүсгэхгүй байх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, гал унтраагуур ашиглах талаар мэдлэг олголоо.