Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, Цагдаагийн хэлтсийн дарга нарын хамтран баталсан төлөвлөгөөний дагуу цагдаагийн хэлтсийн 44 албан хаагчдад 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гал унтраах тархалтын сургууль болон Бэлэн бай сургалт зохион байгууллаа.

Тус сургалтыг Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 1 дүгээр салааны захирагч, дэслэгч Ж.Энхтөр, Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн М.Бундхорол нар удирдан зохион байгуулсан. Танхимын сургалтаар албан хаагчдад гамшгаас хамгаалах “Бэлэн бай” багц сургалтын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах сэдвийн хүрээнд гал түймэр үүсэх шалтгаан нөхцлийг танилцуулж, ахуйн орчинд гал түймэр үүсгэхгүй байх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах аргад сургаж, гал унтраагуул ашиглах зааврын талаар сургасан.

Тархалтын сургуулийг “Цагдаагийн хэлтсийн байрны гал тогооны өрөөнд гал түймэр гарч, утаажилтын улмаас 1 хүн угаартсан”  цагийн байдал өгч, гал унтраах, угаартсан хүнд аврах ажиллагаа явуулж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх зэрэг дадлага сургуулийг Цагдаагийн хэлтсийн албан хаагчидтай хамтарч зохион байгуулсан юм