Галын аюулгүй байдлыг хангах, Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчилах  зорилгоор  аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны бүрэлдэхүүнд 2015 оны 09 дүгээр сарын 29 ны өдөр танхимын болон гал унтраагуур ашиглах дадлага сургууль зохион байгууллаа. Тус албаны бүрэлдэхүүнд  Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга онцгой байдлын дэслэгч М.Төгөлдөр   гал унтраагуур ашиглах зааварчилгаа өгч гал унтраагуураар гал унтраах, мөн гал түймрийн үед өөрийгөө болон нөхрөө аврах дадлага сургууль зохион байгуулав. Сургалтанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 14, Онцгой байдлын газраас 5 нийт 19 албан хаагчид  хамрагдлаа.