Бие бүрэлдэхүүний сургалтын 2018 оны төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Батлан Хамгаалах Яамны стратеги, бодлого төлөвлөлтийн хуулийн хэлтсийн дарга, хурандаа Г.Энхболд, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицер, дэд хурандаа Г.Жаргалсайхан нар Батлан хамгаалах багц хуулийн холбогдох заалт, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль” сэдвээр, дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн амьдрах ухааны боловсролын багш С.Анхтуяа  "Ёс зүй" сэдвээр 3 цагийн танхимын сургалтыг зохион байгуулж сургалтад нийт 68 албан хаагч хамрагдлаа.