Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн А/125 тоот захирамжийн дагуу Дархан цаазат Богд хан уулын Зайсан, Богино, Чандманы, Нүхт, Ташгай, Арцат, Жаргалант, Түргэний амнуудаар ой хээрийн түмрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

             Урьдчилан сэргийлэх ажилд тус хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, гал түймэр унтраах, аврах ангийн нийт 21 албан хагч 2 автомашинтайгаар хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна.

          Хуурайшилт ихтэй байгаа тул шаардлагагүй үед ногоон бүсэд зорчихгүй байх, ой хээрийн түймэр гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар Эх орон  телевизэд мэдээлэл өгч ажиллалаа.