ГЭР БҮЛИЙН БҮХ ГҮШҮҮДИЙН ОРОЛЦООГ ХАНГАСАН ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний хүүхдүүдэд албаа сурталчлан таниулах, ажилтнуудын авъяаслаг хүүхдүүдийн тоглолтыг сонирхуулан аав, ээжийнхээ мэргэжлээр бахархах үзэл төлөвшүүлэх зорилгоор “Хүүхэд-Бидний Ирээдүй” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж өдөрлөгийн хүрээнд “Аав, ээжийн алба бидний нүдээр” гар зургийн уралдаан зохион байгуулан дүгнэж, үзэсгэлэн гаргах, авъяаслаг хүүхдүүдийн концерт, гал унтраах зориулалтын техник хэрэгсэл, ГТУА15-р анги, ЭХАС-ын алба хаагчдын үзүүлэх тоглолтыг сонирхуулан гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох үүднээс “Хэн ч Хэзээ ч Хаана ч Бэлэн” гамшгаас хамгаалах буухиа тэмцээнийг зохион байгуулж байгууллагын нийт алба хаагчдын хүүхдүүд болон эмэгтэй алба хаагчдад байгууллагаас гарын бэлэг гардууллаа.