Онцгой байдлын газраас 2018 онд “Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх дадлага чадавхийг дээшлүүлэх” зорилт дэвшүүлсэн бөгөөд Онцгой байдлын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Шивээ-Овоо ХК-нийг түшиглэн байгуулсан гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүнтэй гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг “Бэлэн бай” ёургалтын багцаар 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.Сургалтанд томилгоот 46 томилгоот бүрэлдэхүүн хамрагдлаа.

Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, гал унтраах болон аврах ажлын автомашин, багаж хэрэгслийг сурталчилан таниулах үйл ажиллагааг явууллаа. Хичээл сургалтыг бататгасан дадлгагыг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гал унтраах чиглэлээр зохион байгуулахад Шивээ-Овоо ХК-ний тус өдөр ажилтай байсан 105 ажилтан хамрагдлаа.