Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай салбарын ажилтан албан хаагчдад 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдөр гамшгаас хамгаалах БЭЛЭН БАЙ сургалт дадлага зохион байгуулсан.

Уг сургалтаар үйлдвэр, аж ахуйн газарт байвал зохиох гал унтраах анхан шатны багж хэрэгслийн норм, гал түймэр, газар хөдлөлт гэсэн сэдвээр тахимын сургалт, газар хөдөлсөн үед нэрвэгдэгсэдийг аврах ажиллагааны дадлага сургуулийг Онцгой байдлынм газрын аврах бүлгийн 5 алба хаагч гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн 7 алба хаагч. Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай салбарын 45 ажилтан албан хаагч хамтарсан далага сургууль хийсэн. Дадлага сургуулиар болзошгүй гамшиг ослоос өөрийгөө болон бусдыг аврах, эмнэлгийн анхы тусламж үзүүлэх мэдлэг олгосон.