Өвөрхангай аймгийн Зэвсэгт хүчний 256 анги, Агаарын цэргийн 113 дугаар анги Онцгой байдлын газар хамтран “ЗЭВСЭГТ ХҮЧИН БА ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ” сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 16-ны 09 цагаас Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн спорт зааланд танхимын сургалт зохион байгуулсан. Уг сургалтаар зэвсэгт хүчний тухай хууль, “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”, “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай” Батлан хамгаалахын багц хуулиуд гэсэн сэдвээр 6 цагийн сургалт зохион байгуулсан. Сургалтанд Зэвсэгт хүчний 256 дугаар  ангийн 295, агаарын цэргийн 113 дугаар  ангийн 40, Онцгой байдлын 5 алба хаагч нийт  340 алба хаагч хамрагдан хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлсэн.