Өвөрхангай аймаг дахь “НООС ИРЭЭДҮЙ” ХХК–ний салбарын ажилчин алба хаагчтай хамтран “Гал унтраах тактикийн сургууль”-ийг 2018.05.17-ны өдөр  зохион байгуулсан. Уг сургалтанд  Онцгой байдлын газраас 25 алба хаагч, “Ноос Ирээдүй” ХХК Өвөрхангай аймаг дахь салбарын 121 албан хаагч хамран болзошгүй гамшиг ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах, байгууллагын гамшгийн эрсдэлийг бууруулах, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэх, зохион байгуулах мэдлэг, чадвар, хандлага,төлөвлөгөөний дагуу үүрэг гүйцэтгэх чадварыг эзэмшүүлэх чиглэлээр 3 цагийн  сургалт зохион байгуулсан. Тахимын суалтаар  “Гамшгаас хамгаалах Бэлэн бай” багц хичээлийн гал түймэр, газар хөдлөлт, эмнэлгийн анхны тусламж сэдвээр Онцгой байдлын газрын эмч сэтгэл зүйч ахлах дэслэгч Б.Гаваадамба сургалт зохион байгуулсан.   Мөн аврах, хойшлуулашгүй сэргээн босгох, үйл ажиллагааны дадлага сургуулийг  Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн захирагч, ахмад С.Уранбаатар удирдан зохион байгуулж ажилласан.