Өвөрхангай аймгийн Хархорин сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 7а ангийн сурагчид 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр "Бэлэн бай" сургалтанд хамрагдлаа. Сургалтаар сурагчидад Галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх, гал түймэр гарч буй шалтгаан нөхцөл, ахуйн гал түймэр гарах шалтгаан, гал унтраагуур ашиглах заавар зэрэг Галын түймрийн талаар ерөнхий ойлголт өвч заавар зөвлөгөө өгсөн. Сургалтанд хамрагдсан сурагчдад гарын авлага зөвлөмж тараасан.