“Хүүхэдийн хөгжил, хамгааллын” жилийн хүрээнд Аймгийн Онцгой

байдлын газар сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд гамшгийн талаарх мэдээ мэдээлэл, ахуйн ослоос өөрийгөө хэрхэн хамгаалах талаар сургуулийн өмнөх боловсролын байгуулгын багш ажилчид, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулан ажиллаж байна. Үүний дагуу Арвайхээр сумын 1 дүгээр цэцэрлэгийн 50 эцэг эх асран хамгааллагч, 11 багш ажилчид, 114 бяцхан хүүхдүүдэд  Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан аливаа аюул осол, гамшгийн үед өөрийгөө хамгаалах талаарх мэдлэг, “Бид өөрсдийгөө гэмтээхгүй байж чадна” сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдөр сургалт зохион байгуулсан. Сургалтын дараа эцэг эхчүүдэд заавар зөвлөмж өгч  гал түймэр, газар хөдлөлт, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх, пийшин зуухны аюулгүй байдлын талаарх “ТҮР ЗОГСООЛ”-ын тэмдэглэгээтэй гарын авлагыг 200 ширхэгийг тараасан. /ургалтыг  Бэлэн бай сургагч багшаар бэлтгэгдсэн/ багш дэд ахлагч  Э.Туул зохион байгуулсан.