МЭРГЭЖЛИЙН АВАРГА САЛАА ТОДОРЛОО
Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит "Ажил мэргэжил"-ийн аварга салаа шалгаруулах тэмцээн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Гал түймэр унтраах аврах 15 дугаар ангийн ахлах дэслэгч Ц.Ганзориг захирагчтай 2 дугаар салааны хамт олон тэргүүн байр, удаах байрыг тус ангийн дэслэгч М.Дамба захирагчтай 3 дугаар салааны хамт олон эзэлсэн байна.