ОНЦГОЙН ТАМИРЧИД ОНЦГОЙ ХУРДАН БАЙЛАА
2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн төв талбайд зохион байгуулагдсан Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан их эмч А.Сүхбаатар агсаны нэрэмжит “Аймгийн аварга” шалгаруулах кросс гүйлтийн тэмцээн 5 насны ангилалаар зохион байгуулагдаж, 
19-29 нас, 10 км гүйлтэнд ОБГ-ын ГТУА-15-р ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Н.Баяржаргал 1-р байр Алтан медаль,
30-39 нас, 4 км гүйлтэд /эр/ ГТУА-15-р ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Н.Батхүрэл 1-р байр, Алтан медаль,
30-39 нас, 4 км /эм/ ГТУА-15-р ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч Ю.Цэрэндулам 3-р байр, Хүрэл медаль,
40-49 нас, 3 км ГТУА-15-р ангийн аврагч жолооч, ахлах ахлагч О.Цэвээнжаргал 1-р байр, Алтан медаль
40-49 нас, 3 км ГТУА-15-р ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Ц.Ганзориг 2-р байр, Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдаж нийлбэр дүнгээр Онцгой байдлын албаны баг тамирчид тэргүүлэн “Шилжин явах цом”-ын эзэд болж онцгой хурдан гэдгээ баталлаа.