Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газраас,  “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч бэлэн” гамшгаас хамгаалах буухиа тэмцээнийг үр дүнтэй зохион байгуулах чиглэл өгсөний дагуу Налайх дүүргийн Онцгой  байдлын хэлтсээс эхний ээлжинд дүүргийн Засаг даргын захирамж гаргуулахаар тэмцээний удирдамж, тэмцээнд шаардагдах хэрэглэгдэхүүний зардлын тооцоог гаргаж дүүргийн Засаг даргад танилцуулах шатанд хүлээгдэж байна.  Зардалтай холбоотой асуудал гарч, тэмцээнийг зохион байгуулах боломжгүй шийдвэр дүүргийн Засаг даргаас гарвал, Онцгой байдлын хэлтсээс,   бэлтгэгдсэн Сургагч багш нарын албан байгууллага болон Улаан загалмайн хороотой  хамтран буухиа тэмцээнийг зохион байгуулах ямар гарц, боломж байгаа талаар судалж уг тэмцээнийг удирдамж төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх,  гамшгаас хамгаалах “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч бэлэн “ сургалтыг буухиа тэмцээнтэй хослуулан иргэдийн гамшгаас урьдчиланн сэргийлэх сургалтыг  илүү үр дүнтэй, өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар зорьж  төлөвлөөд байна.  

Онцгой байдлын хэлтэс,  Улаан загалмайн хороо хамтран   гамшгийн үед ажиллах сайн дурын багийн сургагч багш нартай 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дүүргийн Улаан загалмайн хороонд уулзалт зохион байгуулж  “Бэлэн бай”  багцаар сургалт явуулах зааварчилгаа, чиглэлийг сургагч багш нарт өгснөөр дараахь ажлыг хэрэгжүүллээ. Үүнд:

  • Бэлтгэгдсэн сургагч багш нартай байнгын холбоотой ажиллаж, холбогдох мэдээллээр хангаж зорилгоор Фэйсбүүк грүпп шинээр үүсгэж, сургалт сурталчилгаатай холбоотой мэдээ мэдээлэл тогтмол солилцож байна.
  • “Бэлэн бай” сургалтын баннер 150х100см хэмжээтэйгээр 3 хувь хэвлүүлж сургалтын бэлтгэл байдлыг хангалаа.
  • “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч бэлэн” гамшгаас хамгаалах буухиа тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийн асуудлаар Засаг даргын захирамж, удирдамж, төсөв гаргаж танилцуулагдах шатанд явж байна.
  •  “Хүмүүнлэгийн өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн Соёл урлагийн талбайд “Бэлэн бай” сургалтын багцаар сургалт явуулж, цугларсан 158 иргэд олон нийтэд сурталчиллаа.  Өдөрлөг арга хэмжээг талбайд байрлах 400х300 хэмжээтэй лед дэлгэцээр “Бэлэн бай” багц сургалтыг тайлбарлан таниулах арга хэмжээг 5 цагийн туршид явуулав.  
  • Сургагч багш нарт зохион байгуулсан сургалтын материал дээр үндэслэн “Эмзэг байдал хүчин чадлын үнэлгээ”-ний самбарын загвар гаргаж хийлгэлээ.  
  • Дүүргийн Засаг даргын Тамгийн газрын дэргэд Улаан загалмайн хороо, Онцгой байдлын хэлтсийн хамтарсан ажлын хэсэг байгуулж, дүүргийн  хэмжээнд гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг хандлага, чадвартай болгох зорилгоор  дараахь ажлыг төлөвлөөд байна.
  • Үүнд:

  • Ерөнхий боловсролын сургуулийн хэмжээнд өртөөчилсөн сургалт
  • Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд өртөөчилсөн сургалт
  • Төрийн захиргаа, аж ахуйн нэгжүүдэд өртөөчилсөн сургалт
  • Хороодын нутаг дэвсгэрт ард иргэдэд чиглэгдсэн өртөөчилсөн сургалт
  • Дээрх төлөвлөгөөний дагуу өртөөчилсөн сургалтыг Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Т.Баярмаа, Улаан загалтайн хорооны арга зүйч багш Д.Отгонбаатар, “Сайн дурын баг”-ийн сургагч багш Г.Ганболд, Т.Мөнхтуяа нарМэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв,Эрүүл мэндийн төв, Өрхийн эмнэлэгүүдэд“Бэлэн бай” багцаарсургалт зохион байгуулж,нийт 118 ажилтан албан хаагчдыг хамрууллаа.