Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургуулийн өмнөх боловсролын, мэргэжлийн байгууллагын   хамтын ажиллагааг сайжруулах, гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан,  албан хаагчдыг сургаж, дадлагажуулах зорилгоор Онцгой байдлын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу 05 дугаар сарын 08-ны өдөр “БЭЛЭН БАЙ” сургалтын багцаар танхимын сургалт зохион байгууллаа.
Сургалтанд Есөнбулаг сумд үйл ажиллагаа явуулж буй 9 цэцэрлэгийн 207 багш, ажилчид хамрагдлаа.