Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын  “ӨВ ЭКО МИТ” ХХК –ны 35 албан хаагчдад 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гамшгийн эрсдэлийг бууруулах, олон нийт, иргэдийг болзошгүй гамшиг аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдлэг чадварыг дээшлүүлэх гамшгаас хамгаалах “Бэлэн бай” сургагч багшаар бэлтгэгдсэн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн салааны захирагч дэслэгч А.Балжинням, дуудлага хүлээн авагч дэд ахлагч Э.Туул нар удирдан зохион байгууллаа.Тус сургалтанд Гамшгаас хамгаалах “Бэлэн бай” сургалтын багц хичээлийн гал түймэр, газар хөдлөлт сэдвээр 2 цагийн сургалт дадлага зохион байгуулсан.