Өвөрхангай аймаг 2018 оныг  “Хүүхэдийн хөгжил,  хамгааллын” жил болгон зарласан үүний дагуу  Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан аливаа аюул осол, гамшгийн үед өөрийгөө хамгаалах талаарх мэдлэг, “Бид өөрсдийгөө гэмтээхгүй байж чадна”  уриатайгаар сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд Онцгой байдлын газрын даргын баталсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу 8  дугаар цэцэрлэгийн 4 бүлгийн 110 хүүхэд багачуудад сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар Гал түймрийн аюул, Гал түймэр гарсан үед  хэнд, хэрхэн хандах вэ?, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх талаар сургалт, зөвлөмж өглөө. Мөн сургалтын үеэр Аврагч мазаалайн зөвлөмж видео шроркыг үзүүлсэн юм.

Сургалтыг: Гамшгаас хамгаалах “Бэлэн бай” сургагч багшаар бэлтгэгдсэн Онцгой байдлын Салааны захирагч дэслэгч А.Балжинням,  дуудлага хүлээн авагч дэд ахлагч Э.Туул, дуудлага хүлээн авагч ахлах ахлагч С.Отгончимэг нар удирдан зохион байгуулсан.