Монгол Улсад жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг “Хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэдэг билээ.

Тус өдрийг тохиолдуулан аймгийн Улаан загалмайн хороотой хамтран “Инээмсэглэл” уриан доор Хүмүүнлэгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, иргэд олон нийтэд “БЭЛЭН БАЙ” сургалтын багц “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч бэлэн” гамшгаас хамгаалах сургалтыг сурталчилах зорилгоор “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг олон нийтэд сурталчилан таниулах, болзошгүй аюул ослоос иргэд өөрийгөө болон бусдыг авран хамгаалах “Бэлэн бай” багц хичээлийн гарын авлага, боршурыг тарааж, албаны хэмжээнд ашиглагдаж байгаа автомашин техник, тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжийн үүрэг зориулалтын талаар танилцууллаа.

Мөн хүмүүнлэг үйлсэд манлайлагч байгууллага, хувь хүнийг шагнаж Ерөнхий боловсролын шинэ өсвөрийн аврагч болон   улаан загалмайчдын гишүүдээ өлгийдөн авч, тангараг өргүүлэх ёслолын үйл ажиллагаа болсон.