Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Богдхан уулын Зайсан, Чандмань, Богины, Нүхт, Жаргалант, Арцатын амнуудад урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллахад тус хэлтсээс 16 албан хаагч 2 автомашинтайгаар ажиллаж  8 автомашин, 115 иргэнийг ногоон бүсээс гаргаж 89 иргэнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх санамж өгч ажилласан байна.