Гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг олон нийтэд олгох, мэргэжлийн ангийн уялдаа холбоо, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдлэг чадвар олгох зорилгоор Өвөрхангай аймгийн Уянга сумын Онцгой комиссын 15, еөнхий зорулалттай мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн 5, гал түймэр унтраах, эрэн хайх аврах бүлгийн 32, Механикжуулсан бүлгийн 8, эрүүл мэндийн бүлгийн 7, анхны тусламжийн бүлгийн 9, хэв журам сахиулах бүлгийн 8 нийт 84 гишүүндэд 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гамшгаас хамгаалах “Бэлэн бай " сургалтын багцаар 8 цагийн сургалт зохион байгуулсан.

Уг сургалтыг Онцгой байдлын газрын сургагч багшаар бэлтгэгдсэн Онцгой байдлын орлогч, УСТ дарга дэд хурандаа Ж.Алтангэрэл, ОБГ-ын эмч сэтгэл зүйч ахлах дэслэгч Б.Гаваадамба, АССУСАХМ ахлах дэслэгч С.Пүрэвсүрэн, М.Бундхорол нар Гал түймэр, газар хөдлөлт, эмнэлгийн анхны тусламж, мал амьтаны гоц халдварт өвчин гэсэн сэдвээр сургалтыг зохион байгуулсан.  Мөн сургалтын төгсгөлд  “Хэн ч Хэзээ ч, Хаана ч,  Бэлэн”  бухиа тэмцээн зохион байгуулан ажиллаа.