“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын  хүрээнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  Онцгой комиссын гишүүд, мэргэжлийн алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд  гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг  Аймгийн засаг даргаар батлуулсан   удирдамжийн дагуу  зохион байгуулан  явууллаа.

Тус бэлэн байдлын үзлэгт гамшгаас хамгаалах 12 алба, 28 мэргэжлийн ангийн 312 алба хаагч, тусгай зориулалтын 12 автомашин, туслах чанарын  10 автомашин тус тус  хамрагдсан байна.