Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн  250 Оюутан сурагч, 60 ажилтан албан хаагчдад  газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зохилгоор Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоол, газар хөдлөлтийн  гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд оюутан сурагчдыг сургаж дадлагажуулах сургалт дадлагыг зохион байгуулсан. Уг сургалтанд газар хөдлөлийн өнөөгийн нөхцөл байдал, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймрийн аюулаас  өөрийгөө  болон бусдыг  хэрхэн аврах эмнэлгийн анхны тусламж үзүүлэх зэрэг чиглэлээр танхимын сургалт дадлага  зохион байгууллаа.