Өвөрхангай аймгийн Холбооны газрын салбарын ажилчдын сургалт зөвлөгөөнд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр  зохион байгууллагдаж байгаатай холбогдуулан  Онцгой байдлын газраас "Бэлэн бай" сургалт зохион байгууллаа. Уг сургалтыг  АССУСАХМ ахлах дэслэгч С.Пүрэвсүрэн, эмч сэтгэл зүйч ахлах дэслэгч Б.Гаваадамба, гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн салааны захирагч дэслэгч Бямбатогтох нар  удирдан зохион байгуулсан. Сургалтанд  19 сумын холбооны  ажилтан албан хаагчдад гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдал, аливаа  гамшгийн осол  гэнтийн аюулын үед хэзээ ч  бэлэн байх, галын аюулгүй байдал, эмнэлгийн анхны тусламж ,  Газар хөдлөлт сэдвээр 3 цагийн дадлага сургуулийг зохион байгуулсан юм. Сургалтанд 19 сумын 27 албан хаагч хамрагдсан.