"Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд орон нутгийн сургагч багш бэлтгэх 2 дахь шатны сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Онцгой байдлын газар дээр зохион байгууллаа.Сургалтанд Сайншанд сумын 1,2,3,4,6,7 дугаар багийн нийгмийн ажилтан, хэсгийн дарга нар, Улаан загалмайн хорооны арга зүйч  нийт 24 хүн хамрагдлаа. Танхимын болон дадлагын 4 цагийн сургалтыг Онцгой байдлын  газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга онцгой байдлын хошууч С.Сэргэлэнбаатар, Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн дэслэгч Д.Батчимэг нар зохион байгууллаа.