ХАМТАРСАН СУРГАЛТ БОЛЛОО
2018 оны 4-р сарын 20-ны өдөр Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулах сургалт УЦУОШТөвд амжилттай зохион байгуулагдлаа. 
Тус сургалтанд аймгийн Онцгой байдлын газар, ХХААЖДҮГ, Нисэх буудал, Аймгийн ЗДТГ зэрэг 4-н харицагч байгууллагын мэргэжилтэнгүүд болон УЦУШТөвийн Шарга бороо-1, Шарга бороо-2 экспедицын бүрэлдэхүүн оролцож цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны өнөөгийн байдал, ЦАЗН аюулгүй ажиллагаа, 2017 оны ЦАЗН үйл ажиллагааны үр дүн, ЦАЗН үеийн цаг агаарын байдалд дүн шинжилгээ хийх зэрэг сэдвүүдээр УЦУОШТ-ийн холбогдох инженерүүд сургалт хэлэлцүүлэг зохион байгуулж, цаг агаарт зориудаар нөлөөлөх хээрийн дадлага сургуулалт хийлээ.