ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ АХМАДУУД  ТЭРГҮҮЛЛЭЭ

Хүн ардынхаа аюулгүй амьдралын  төлөө залуу нас хүч хөдөлмөрөө зориулан Онцгой байдлын албанд  ажиллаж  байсан “Эгэл цагийн баатар”-ууддаа баяр хүргье. 

2018 оны 03 дугаар сарын 31, 04 дүгээр сарын 01-ны өдрүүдэд Биеийн тамир спортын байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан аймгийн аварга  шалгаруулах  насанд  хүрэгчдийн  “СОФТ ВОЛЕЙБОЛ”-ын тэмцээнд 50-59 насны ангилалд  Онцгой байдлын газрын ахмад ажилтан Ө.Амартайван ахлагчтай тамирчид багаараа амжилттай оролцож 1 дүгээр байр эзлэн Өргөмжлөл, алтан медаль, шилжин явах цомын эзэд боллоо.