ИРГЭДИЙН ОРОЛЦОО САЙН БАЙЛАА
2018 оны 03 дугаар сарын 29-ны 16:00 цагт Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дуут дохио”-гоор түр цугларах аюулгүйн талбайд шилжих дадлага, сургуульд Сүхбаатар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 51 аж ахуй нэгж байгууллага, томоохон худалдаа үйлчилгээний газрууд, 1-11 дүгээр цэцэрлэг, ЕБС 1-4 дүгээр сургууль, Баруун-Урт сумын 1-8 дугаар багийн ард иргэд иргэний үүргээ биелүүлэн идэвхитэй оролцож нийт-195 техник хэрэгсэл 6463 хүн цугларч дадлага сургалтад хамрагдлаа.