Сургалтанд Зуунмод сумын 016 дугаар ангийн 80 гаруй ажилтан албан хаагчид хамрагдсан байна.

Сургалт Аймгийн Засаг даргын тамгын газар болон Дэлхийн Зөн Монгол Төв ОНХХ, Онцгой байдлын газар хамтран үндэсний сургагч багшаар бэлтгэгдсэн 6 албан хаагчид зохион байгуулан сургалтын хөтөлбөрийн дагуу 6-н сэдвээр 4 цагийн онолын хичээлийг зааж, сургалт явуулах чиглэл  өгч албан хаагчдаар бүлгийн ажил хийлгэн, заах арга зүйн төлөвлөгөөг нь  гаргууллаа.

Мөн 300 гаруй сурталчилгааны материал /гамшиг ослоос урьдчилан сэргийлэх/ сургалтанд хамрагдсан албан хаагчдад тарааж ажиллалаа.