"СУРГАГЧ БАГШ"-ААР БЭЛТГЭГДЛЭЭ

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороотой хамтран иргэд, олон нийтэд гамшгаас хамгаалах боловсрол олгох зорилгоор сургалтыг  2017 оны 03 дугаар сарын 26-27 өдрүүдэд Гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг олон нийтэд олгох сургалтыг “БЭЛЭН БАЙ” сургалтын багцаар  10 сэдвийн хүрээнд  16 цагийн багтаамжтайгаар багшийн гарын авлага,  төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу Онцгой байдлын газраас 8 алба хаагч, Улаан загалмай хорооны 9 сайн дурын идэвхтэн нийт 17  суралцагчдад зохион байгуулж “Анхаар апликейшин”-нг хэрхэн ашиглах,  заавар  зөвлөмж өгч 50  ширхэг сурталчилгааны  хуудас  гарын авлага материалаар ханган орон  нутгийн телевизээр сурталчлан иргэдэд хүргэн  ажиллалаа.