Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр батлагдсан 35 дугаар тушаал “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах” үндэсний дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Өрхийн бэлэн байдал” сургалтыг Төв аймгийн Цагдаагийн газрын даргын хүсэлтээр  2015 оны 09 дугаар сарын 04-ны өдрийн 10 цагаас 14 цагийн хооронд  Дэлхийн Зөн Монгол ТӨВ ОНХХ, Зуунмод сумын Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа.

Тус сургалтыг Цагдаагийн байгууллагын хурлын танхимд нийт 77 ажилтан албан хаагчийг  хамруулан гамшгийн эрсдлийг бууруулах, Өрхийн бэлэн байдлыг сайжруулах, гамшиг ослыг хохирол багатай даван туулах чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 4 цагийн онолын сургалтыг  зохион байгуулж явууллаа.