Тус газрын урьдчилан сэргийлэх тасаг, гал түймрийн улсын хяналтын байцаагчтай хамтран 9 дүгээр цэцэрлэгийн 15 багш, ажилтанд "Зөрчлийн тухай хууль"-ийн иргэн, аж ахуй нэгж байгууллагад холбогдох заалт болон галын аюулгүй байдал сэдвүүдээр танхимын сургалтыг тус төвийн танхимд зохион байгууллаа.