СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны  02  дугаар сарын 07-ны  өдөр   ЗХ-ний 338 дугаар ангийн    ажилтан, албан хаагч нарт  Монгол Улсын Гамшгаас хамгаалах, тухай хуулийн 13 дугаар зүйл, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйл, Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор баталсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд холбогдох дүрэм, норм стандартуудыг  сурталчилах, ажилтан,  албан хаагч нарын  мэдлэгийн түвшинг сайжруулах зорилгоор Байгууллагын галын аюулгүй байдал, Гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж,  Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ сэдвүүдээр 2 цагийн  танхимын болон тархалтын сургалтыг төлөвлөгөөний дагуу УСТ-ийн ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Т.Солонго,  Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн дэслэгч М.Дамба захирагчтай 3 дугаар салааны бүрэлдэхүүн хамтран зохион байгууллаа. Сургалтанд Онцгой байдлын газраас 10 албан хаагч, ЗХ-ний 338 дугаар ангийн 132 алба хаагч, нийт 142 албан хаагч хамрагдсан байна.