ТАНХИМЫН БОЛОН ТАРХАЛТЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх тасаг, Гал түймэр унтраах,  аврах 15 дугаар ангийн салааны захирагч, ахлах  дэслэгч  Ц.Ганзориг  захирагчтай  2 дугаар салааны  бүрэлдэхүүн   2018 оны  01 дүгээр сарын 24-ны өдөр  УЦУОША-ны ажилчдад  гамшгаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хууль, ажлын байрны галын аюулгүй байдал, гал түймрийн тухай ойлголт,  гал унтраах анхан шатны  багаж зэвсэглэмж,  урьдчилан сэргийлэх  арга  хэмжээ,  сэдвүүдээр  3 цагийн сургалтыг зохион  байгууллаа.

            Сургалтыг  танхимын болон тархалтын сургалтаар зохион байгуулж  Онцгой байдлын газраас  10 албан хаагч, 1 автомашин, УЦУОША-аас  24 албан  хаагч нийт 34 хүн хамрагдсан байна.