АРВАН АЙЛЫН ЭРСДЭЛ ЭМЗЭГ БАЙДЛЫГ БУУРУУЛЛАА
Онцгой байдлын газар, Дорнод бүсийн эрчим хүчний Сүхбаатар аймаг дахь салбарын дарга нарын хамтран баталсан “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний удирдамж, төлөвлөгөөний дагуу гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн албан хаагчид Баруун-урт сумын 1-8 дугаар багийн айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх эрсдэл эмзэг байдлыг бууруулах, ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулж 853 айл өрхийн 1923 иргэдийг хамруулан гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж, үзлэг шалгалтын явцад 48 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 36 зөрчил дээр хугацаатай үүрэг өгч 2000 санамж тараан ажилласан байна.
Нэгдсэн арга хэмжээг эрсдэл эмзэг байдлыг бууруулах зорилгоор зохион байгуулсан бөгөөд ДБЭХ-ний Сүхбаатар аймаг дахь салбартай хамтран амьжиргааны түвшин доогуур, өндөр настай, ахуйн цахилгааны эрсдэлтэй айлын судалгааг гарган авч баг бүрээс нэг айл сонгон гадна болон дотор цахилгаан мантажийг бүрэн солих хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн, засварлах ажлыг Эрчим хүчний салбарын хамт олон хийж гүйцэтгэлээ.