“Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд “Дэлхийн зөн-Монгол”, “Жайка” олон улсын байгууллага, Монголын улаан загалмайн нийгэмлэг хамтран санаачласан “БЭЛЭН БАЙ” сургалтын багц “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч бэлэн” гамшгаас хамгаалах буухиа тэмцээний удирдамжийн дагуу хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулсан.

Төлөвлөгөөний дагуу нээлтийн үйл ажиллагааг аймгийн “Улаан загалмайн хороо”, “Сайн дурын бүлгэм”-ийн сургагч багштай хамтран Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар зохион байгууллаа.

Уг нээлтийн арга хэмжээнд “БЭЛЭН БАЙ” сургалтын багцаас гал түймрийн аюул, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлаа хангах, аюул тохиолдолсон үед өөрийгөө болон бусдад анхны тусламж үзүүлэх талаар мэдлэгийг олгосон.

 

ӨМНӨД БҮСИЙН ТӨВ-ӨМНӨГОВЬ АЙМГИЙН

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР