Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх "Иргэний танхим", Онцгой байдлын газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын "Булган орон нутгийн хөгжлийн хөтөлбөр"-тэй хамтран  "Объектийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нь " сэдвээр Булган сумын иргэдийн дунд хэлэлцүүлэг, сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Сургалт хэлэлцүүлэгт нийт 40 иргэнийг хамруулж Онцгой байдлын газрын өдөр тутмын үйл ажиллагаа болон гал унтраах, аврах багаж техниктэй танилцууллаа.