ГХУХАБ Онцгой байдлын дэд хурандаа С.Ганбалт, УСАХМ онцгой байдлын дэслэгч Ж.Энхтөр нар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Капитал“ группын Капитал хаусд үйл ажиллагаа явуулдаг " Шунхлай " Групп, " Шунхлай " ХХК, " АПУ " трейдинг, " Неадиа " группын удирдах бүрэлдэхүүн, ажилтан 300 гаруй хүнийг хамруулж гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохиогоор албадууд хэрхэн ажиллах талаар танхимийн сургалт зохион байгуулж гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгийн үед орон тооны бус мэргэжлийн ангийн үйл ажиллагааны  дадлага сургууль болон гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ашиглан гал түймрийг унтраах дадлага сургуулийг зохион явууллаа.