2015 оны 10 сарын 05-10-ны өдрүүдэд Баянжаргалан, Цагаандэлгэр, Өндөршил сумдад ажиллаж дээрх сумдын Онцгой комиссын гишүүд, мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүн, иргэдэд аюулт үзэгдэл техникийн холбогдолтой  ослоос урьдчилан сэргийлэх,тэмцэх арга хэмжээний тухай 18 цагийн танхимын сургалт, гал унтраах багаж хэрэгсэлтэй ажиллах 6 цагийн дадлагыг тус тус зохион байгуулж мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гал унтраах үйл ажиллагааны үед техник багаж хэрэгсэлтай ажиллах, унтраах анхан шатны мэдлэг, дадлагыг олголоо  

Дээрх сумдын ард иргэд гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүнд Онцгой байдлын албанд ашиглагдаж байгаа хувцас хэрэгсэл, аврах ажиллагааны зарим тоног төхөөрөмжүүдийг дэлгэх танилцуулж, биет үзүүлбэр ашиглан танилцууллаа.

   Онцгой байдлын албаны үйл ажиллагааг  сурталчилах  арга хэмжээнд нийт 312 иргэн оролцлоо.