Тус газрын Урьдчилан сэргийлэх тасаг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр С.Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт драмын театрын 38 ажилтан, албан хаагчдад Соёл урлагын байгууллагуудад мөрдөх "Галын аюулгүйн дүрэм", "Галын аюулгүй байдлын тухай хууль", "Зөрчлийн тухай хууль"-ийн иргэн, аж ахуй нэгж байгууллагад холбогдох заалт болон МУ-ын ЗГ-ын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журам"-ыг хэрэгжүүлэх сэдвүүдээр гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа.