ИРГЭДИЙН АНХААРАЛД
Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд хайрханд мөргөх, хийморь сэргээх зорилгоор шинийн 15-ны дотор Шилийн богдыг зорчих аялагчдын тоо эрс нэмэгддэг.
Шилийн богдруу явахдаа Асгат сумаар дамжин явах боломжгүй цас их, зам даваа хаагдсан тул Дарьганга сумаар дамжин ариутгал халдваргүйтгэлийг хийлгэн зорчих бөгөөд автомашины аюулгүй байдлыг ханган туулах чадвар сайтай автомашинтай явж хүүхэд болон эмэгтэйчүүдийг авч явахгүй байж аюулгүй байдлаа сайтар хангаж явна уу.
Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Эрдэнэцагаан сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон учир тус сумдруу явахгүй байхыг анхааруулж байна.