ДЭД ДАРГА ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА
2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга бөгөөд штабын дарга бригадын генерал Г.Ариунбуян Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, албан хаагчдын нийгмийн асуудлын талаар биечлэн уулзаж санал хүсэлтийг сонсон зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Мөн тус аймгийн 8 суманд өвөлжилт хүндэрсэн тул нөхцөл байдлыг үнэлж малын өвс 100 тн, тэжээл 50 тн-ыг Улсын нөөцийн салбараас олгох шийдвэр гаргалаа.