Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Дэлхийн зөн ОУБ-ын Дундговь орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран Ерөнхий боловсролын “Мандал”  сургуулийн газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөөг турших дадлага сургуулийг зохион байгууллаа.

          Уг дадлага сургуульд багш, сурагч, эцэг эхийн холбоо болон аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Анхны тусламжийн сайн дурын идэвхтэнүүдийг татан оролцуулснаар болзошгүй газар хөдлөлтийн үед ажиллах байгууллага хоорондын хамтын ажиллагаа сайжирч, ЕБС-ийн сурагчид, багш ажилчдын газар хөдлөлтийн аюулын үед авч хэрэгжүүлэх эхний арга хэмжээний мэдлэг чадварыг дээшлүүллээ.

     Дадлага сургуульд Онцгой байдлын газраас 30 албан хаагч, 7 авто машин,  хамтран ажилласан байгууллагаас 36 ажилтан 3 авто машин, 520 иргэнийг оролцууллаа.