Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Цэлмүүн Түшээ” ХХК-ийн 28 ажилтан, албан хаагчдад “Байгууллагын галын аюулгүй байдал, Галын аюулгүй байдлын тухай хуулиас иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх үүрэг, Гамшиг, аюулт үзэгдлийн тухай ерөнхий ойлголт, газар хөдлөлтийн гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгсэл ашиглалт, хадгалалт, хамгаалалт” сэдвээр танхимын сургалтыг зохион байгуулан ажиллалаа.