СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ЗХ-ний 338 дугаар ангийн ажилтан, албан хаагч нарт ангиллын сургалтын төлөвлөгөөний дагуу Байгууллагын галын аюулгүй байдал, Гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж, Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг сэдвүүдээр 2 цагийн танхимын болон тархалтын сургалтыг Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн дэслэгч М.Дамба захирагчтай 3 дугаар салааны бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгууллаа. Сургалтанд Онцгой байдлын газраас 10 албан хаагч, ЗХ-ний 338 дугаар ангийн 132 алба хаагч, нийт 142 албан хаагч хамрагдсан байна.