ГАЛ УНТРААХ ТАРХАЛТЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2018 оны 01 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд ангиллын сургалтын төлөвлөгөөний дагуу Урьдчилан сэргийлэх тасаг, ГТУА-15 дугаар ангийн 2 дугаар салаа Ус цаг уур орчны шинжилгээний газрын 25 ажилтанд, 1 дүгээр салаа Мэргэжлийн хяналтын газрын 28 ажилтанд, гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг осол гарсан үед шуурхай арга хэмжээ авч, хамтран ажиллах, “Байгууллагын галын аюулгүй байдал”, “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ” зэрэг 4 цагийн танхимын болон тархалтын сургуулийг зохион байгууллаа.