ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 
Moнгол улсад гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 96 жилийн ойн баярын хүрээнд Сүхбаатар аймгийн аж ахуй нэгж албан байгууллагуудын дунд 2018 оны 01 дүгээр сарын 13, 14-ны өдрүүдэд эрэгтэй "Сагсан бөмбөг"- ийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 23 багийн 180 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьлоо. 
1-р байр: Цайрт минераль ХХК-ийн баг тамирчид
2-р байр: Цагдаагийн газрын баг тамирчид
3-р байр: Онцгой байдлын газрын баг тамирчид тус тус тэргүүллээ.