Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр "Нийслэлийн байгаль орчны газар"-ын ажилтан, албан хаагчдад “Гал түймрийн аюулын үед байрнаас ажилтан албан хаагчдыг нүүлгэн шилжүүлэх, нэрвэгдэгсдийг аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ашиглан гал түймрийг унтраах”, " Газар хөдлөлт, гал түймэр гарсан тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээ " сэдэвт танхимын сургалтыг 25 хүнд зохион байгууллаа.